Mongolyn neg udur

Хурд сааруулагч

10:13, 2009-03-06 .. Холбоос
Би 2-р 10жилийн урдуур тахигаар явдаг байхгүй юу. Тэгээд явах болгондоо байсхийгээд л замын дундуур байгаа бондгор зүйл дээгүүр гарах гээд л хурдаа хасаад ажилаас хоцорч байхад удаан яваад байдаг юм. Тэгэхээр нь дотроо : энэ засмал замыг хийж байхдаа энэ бондойсон төмөрийг арай доош нь ухаж хийж болоогүй юм байх даа яасан тэнэг юм гэж боддог байлаа Харин өчигдөр нэг хүнтэй хамт явж байгаад энэ тухай чинь нөгөөдөх чинь инээсэнээ энэ чинь хурд сааруулагч байхгүй юу даа энд сургуулийн хүүхдүүд их гүйлддэг болохоор хийсэн байгаа гээд намайг шоолж инээгээд. Би ичиж эвгүй байдалд орж байсан чинь тах...


Монголчилсон үгнүүд

16:22, 2009-03-05 .. Холбоос
 Оросоос манайхан нэлээд их үг хуулж хэлдэг дээ. Хэлэх хэлэхдээ өөрчилж хэлдэг. Тэдэнд их л сонин сонсогддог байх л даа /ойлгодоггүй ч байх/
 За тэр үгнүүдээс заримыг нь  Монгол дуудлага орос дуудлагаар нь  жагсааяа

1.Пиршки буюу Пирожки
2. Майнуз- Майонез
3. Ориг- Оригнал
4. Граж- Гараж
5. Поркор-Прокурор
6. Шортики-Шорт за гэх мэтээр жагсаагаад байвал олон л байгаа байх

Оюутан байхдаа би нэг цайны газар ороод  пиршки /пирожки/ идэх гээд за яг тэр хэлдэгээр нь хэлье гэж бодоод 2 пирожки гэв. Гэтэл нөгөө зөөгч нь ойлгодоггүй ээ дахин давтаж хэлэв. гэтэл манайд тийм юм байхгүй гэд...


Шортиктэй хүн явж байна

09:16, 2009-03-05 .. Холбоос
Өчигдөр орой их сэрүүхэн өдөр байсан даа..орой ажил тараад эгчтэйгээ хамт гадуур явж байтал эгч тэнд шортиктэй эмэгтэй явж байна гэхээр нь гайхаад хартал үнэхээр шортиктэй эмэгтэй явж байнааа. Гэхдээ бас дотроо нимгэн трико өмсчихөж. Тэгэхээр нь би за энэ моод нь тийм байх гэж хэлээд цааш явлаа. Гэхдээ бодоод байхнээ моод гэхэд арай дэндэнээ. Магадгүй би хоцорцон загвартай хүн байж болох юм гэхдээ бидний зарим нэг нь солонгос кино үзсээр байгаад  хөгшин залуу гэлтгүй солонгосын танхай жаахан охидын хувцасыг дуриаж өмсөөд байнаааа. Хувцас бурхан бие чөтгөр гэгчээр хувцас чинь бас тухайн улс оро...


03.03.2009 Нохойтой хамт зам гарав...

09:33, 2009-03-04 .. Холбоос
Өчигдөр ямар дулаахан өдөр байваа.....Картаа АТМ машинд хураалгачихаад авахаар явган хүний замаар гарах гээд явж байтал хэдэн нохой намайг болон надтай хамт зам гарч байсан 2 хүнийг дагаад ногоон гэрлээр зэрэгцэн гарч зам гардаг байна. Энэ нийгмийг дагаад нохой ч гэсэн ухаантай болчихсон юм шиг ээ.Нохой хүртэл ногоон гэрлийг мэдээд гарцаар гарч байхад бидний зарим нэг нь гарцгүй газар зам гарах гээд л тэгээд нөгөө машины жолоочдоо хамаг муухай үгээр доромжлуулаад л.....

Зам гарах гэснээс манай явган хүний гарцаар ч гэсэн гарах заримдаа хэцүү санагдаад байдаг юм. 3, 4 замын уулзвартай газраа...


Мэндчилгээ

10:57, 2009-03-02 .. Холбоос
Бүгд сайн уу. Өвөлжөө Намаржаа сайн уу г.м

Би өдөр болгон Улаанбаатарын гудамжаар алхаж, тахидаж, микрдаж, автовусаар явж байхдаа хүмүүсийг байнга ажиглаж явдаг юмаа. Тэгээд Монголын буюу Монгол Улсын жирийн иргэд бидний нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөж байгаа талаар бичмээр санагдаад байсан юм.  Харин өнөөдөр нэг завтай болж блог нээгээд бичих гээд сууж байгаа мань энэ. Миний цаашид бичих богинохон бичлэгүүдийг уншиж сэтгэгдэлээ бичиж байвал би их баярлах болно.

Баярлалаа,

Хүндэтгэсэн,

Иргэн ...


{ Сүүлийн хуудас } { 3-р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

Явалдахыг хориглосон хууль байхиймаа
Машинтай бас машингүйн зовлон
Шүтэн бишрэгч
гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....

Найзууд