Mongolyn neg udur

Надад илүү гоёо зоос байгаа юм чинь

Шинэ жилийн өглөө гудамжинд цоорхой муухай хувцастай хэдэн хүүхдүүд тоглож байгааг нэгэн настайвтар мөртлөө их л гоёмсог хувцастай эрэгтэй холоос хараад зогсож байв. Тэр хүүхдүүдийн дундаас Баяраа гэгч хүүхэд их л  олз омогтой байгаа бололтой баярласан царайтай бусдаас хожсон зоосоо тоолж харагдана. Нөгөө өвгөн хэсэг зогссоноо Баяраа руу дөхөж очоод түүнийг дуудав. Баяраа гүйж ирээд -эрхэмээ яасан бу гэхэд нөгөө ноёнтон Баярааг түүний байнга цонхоор нь хараад мөрөөдөж явдаг хувцасны дэлгүүрт дагуулж очив. Тэгээд нөгөө хүн худалдагчид хандаад -энэ хүүхдэд таарах пальто малгай гутал байвал гаргаж өгөөч гэв. Баяраа баярласандаа болоод юу ч хэлж чадахгүй дэмий л худалдагч руу ангайгаад зогсчихов. Худалдагч эмэгтэй түүнийг дагуулж яваад шинэ гоёо хувцаснуудыг түүнд өмсүүлж толинд харуулав. Баяраа толь руу хараад өөрийгөө арай л гэж танина. Тэр дотроо одооо  манай гудамжны бүх хүүхдүүд надад атаархана даа гэж бодож зогсоод гэнэт нөгөө муухай хуучин пальтоныхоо халаасанд бусад хүүхдүүдээс хожсон гоёо зооснууд үлдсэнийг санаад харамсан зогсов. Гэтэл нөгөө ноёнтон Баярааг хэсэг харж зогссоноо: -Энэ хувцаснууд миний ач хүүд яг таарна даа яг чам шиг биетэй юм. Чамд маш их баярлалаа хувцас яаж тааруулж авахаа мэдэхгүй байсан юм. Түүнд өнөөдөр гоёо бэлэг өгөх санаатай гэв. Энэ үгийг сонсоод Баяраагийн дотор пал хийж арай л уйлчихсангүй чимээгүй хувцаснуудыг нь тайлаад өөрийнхөө уранхай хувцаснуудаа өмсөөд нөгөө ахыг хөөе май энэ чамд гэж хэдэн зоос өгөх гэж байгаа нь ч харалгүй гүйж гарав.  Гэртээ харих замдаа тэрний хацрыг дагаад гомдлын нулимс урсаж байсан боловч халаасандаа байсан нөгөө зооснуудаа бариад -Надад гоёо зоос байгаа юм чинь гэж хэлээд гэр рүүгээ хамаг хурдаараа гүйв.

Сэтгэгдэл үлдээх

03:25, 2009-10-7 .. Бичсэн: Зэрэглээ
mmm..

11:27, 2009-10-7 .. Бичсэн: gereltuya
Яагаад ч юм энэ өгүүллэгийг унших тоолондоо хүнд хүн гэдэг утгаар нь хандахсан гэсэн хүсэл төрдийн.

10:53, 2009-10-7 .. Бичсэн: irgen_mgl
хэлээд яахав. гуниглах

10:45, 2009-10-7 .. Бичсэн: director
өөө эвий жаалыг гомдоогоо хаясан байшд. Яадаг эргүү дурак вэ, тэр ноёнтон гээд байгаа мал. Хүүхэд, нохойн гөлөг 2-т идэх юм харуулж идэж болдоггүй гэдэг байхаа,

{ Сүүлийн хуудас } { 5-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

Явалдахыг хориглосон хууль байхиймаа
Машинтай бас машингүйн зовлон
Шүтэн бишрэгч
гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....

Найзууд

idiomatic-dormant