Mongolyn neg udur

Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/

Урд нь оюутан байхдаа доод курсынхэндээ хуучин номоо зарж байсныг эс тооцвол орлого гээч юмыг олж байгаагүй миний бие өчигдөр анхныхаа цалинг авлаа. Сэтгэл маш ихээр хөдөлсөн ч юм уу гадаа хүйтэн байснаас ч тэр үү шууд гэрлүүгээ такси хөлөглөн давхив. Сэтгэл хөөрлөө дарсны дараа миний цалинг тооцож олгосон аргачлалыг бодоод эргэлзэж эхэллээ. Учир нь НДШ гээч зүйлд хорь гаруй мянган төгрөг өгчээ. Гэртээ ирээд энэ талаар уншиж судлахад засаг төр миний амьдралд учирч магадгүй гэх эрсдлийг тооцож үзээд хамгаалах арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнийгээ тэгээд нийгмийн халамжийн бодлого гэж нэрлээд хүссэн хүсээгүй орлоготой бүхнийг хамруулдаг, энэ нь сайн халамжтай төрийн шинж юм байхаа. Энэ мөнгийг олон жил төлчихбөл бэртэж гэмтэхээс авхуулаад үхсэний дараа хүртэл ар гэрийнхэнд маань мөнгө өгнө гэнэ. Өнгөц харахад сайхан санаа мэт, гэвч энэ мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр авна гэдэгт асуудлын гол нь байна. Би цалингаасаа тодорхой хувийг банкинд тогтмол хийж түүнийгээ хэцүүдсэн үедээ хэрэглэж болохгүй гэж үү? Энэ мөнгийг заавал төрд хүчээр хураалгаж өөртөө санаа тавьж байна гэж өөрийгөө хуурах уу? Энэ мөнгө яг хаана хадгалагддаг, юунд зарцуулдаг талаар сонирхвол миний ухаан хүрэхгүй байх. За тэгээд мэдэх ч юм алга даа. Мэдээж нэг бодлын дажгүй ч юм шиг эсвэл эсрэгээрээ миний эрхэнд халдаад ч байгаа юм шиг...



энэ нийтлэлийг унүаад нэг онигоо санаанд орсийм

Охин нь : Ааваа та яаж мөнгө олдог вэ
Аав нь: Би байхгүй юмнаас айдаг тэнэг хүмүүсийн мөнгийг  аваад баталгаа өгч мөнгө авдаг юм даа гэжээ гэнэ......


Сэтгэгдэл үлдээх

05:06, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
тэр дүрийн хутган үймүүлэх ур чадвар нь таалагддаг учираас өмнөө барих дуртай. big grin

04:59, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
Завтай болоод танайхаар заавал зочлонооо winking

04:58, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
смегаль гээд л өөрөө бичцэн биз дээ яг тэр хүнийг хэлээд байна. Жишээ нь:энэ түрүүний зочин л манараад яваад байгаа шүү гэх мэтээр бичсэнийг үндэслээд хэлж байна.

Өөрийн чинь бичсэн юмнуудыг би бүрэн уншаагүй юм байна. Зүгээр л хальт хараад өнгөрөөд байсан юм байна. Таны бичсэн зүйл зөв ч байж болох юм. Гэхдээ онол пракик шал ондоо гэснээрээ би хуулийг огт үгүйсгээгүй шүү. Муу хууль гэж байдаггүй муу хууль биелүүлэгч гэж байдаг гэдэг байхаа. Тантай жич завтай үедээ сайхан ярилцмаар л юм байна даа...

04:43, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
чи миний блог дээр ганцхан сэтгэгдэл биччих ямар ч сэдэв дээр хамаагүй тэр миний блог дээр нь шүү. big grin чиний бодлыг би үнэндээ сайн ойлгохоо байчихлаа. өөрийнхөөрөө байх нь зөв л байх гэхдээ жоохон арай л за за би үнэхээр ойлгохоо байлаа big grin

04:39, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
чи ч бас надаасаа дутахгүй зөрүүд гар юмаа. тэгээд хэн гэдэг дүрийг санагдуулах юм биччихсэнээ мэдэж болох уу

Онол практик ондоо биш Окей

04:35, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
хэлсэн л бол хэлсэн шүү дээ. та санаагаа л бичлээ дээ

04:30, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
тэгээд хэний би нээх аймаар кинуу энтрэй холбоотой юм бичээгүйшдээ confused

04:29, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
бас л алдчиж шууд бичсэн болохоор зарим үгийг зүгээр л санаагаараа бичцэн байна. тэр онол практик ижил гэж батлах гэж байж битий онол практик ижил гэж хэлж бай гэсэн хэсэг алдаа шүү засаад уншчаарай big grin

04:28, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
энд бичсэнээс л....

04:23, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
энд бичсэнээс үү блог дээрхээс үү big grin хэрэв блог дээрхээс бол смегаль билүү тэрийг төсөөлжийгаа байх тээ энд бичсэнээс бол би хэлж мэдэхгүй юмаа би тэр кинууг сайн санахгүй байна. big grin

04:21, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
үсний шар улаан сурдаг ажилдагын хувьд яахуу блог дээрээ бичсэн дэмийрлээс тэгж ойлгосон гэж боджийн. би өөрөө нэг зүтгэчүүл тэр чигээрээ л хүн л дээ гэхдээ л онол практик ондоо гэдэг үгэнд майр дургүй. ойлгоно биз big grin

04:18, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
Dao чиний бичсэн юмыг уншихаар заримдаа бөгжний эзэн киноны нэг дүр санаанд ороод байхийм )))

04:14, 2009-4-1 .. Бичсэн: irgen_mgl
тийм байхаа happy

04:13, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
миний хэлэх зүйл бол хуулийг ямар ч сайн үйл хийх гэж байсан зөрчиж болохгүй юмаа. тэр хуулийг онолын дагуу боловсруулдгийн харин ажиллаж байгаа нөхдүүд /би өөрөө хагас дутуу ч орно/ хууль зөрччихөөд түүнийгээ цайруулах гэж наад яриаг чинь гаргасан юм. тэгээд хуулин дээр чинь ийм байна шүү дээ гэхээр онол практик ондоо гэж оюутан цагаасаа эхлээд одоо хүртэл амаа таглуулж явсан явсаар байгаа хүний хувьд онол практик ижил гэж дайраад л байна даа. нийгмийн даатгалын систем болон бусад хуулиадтай хэн ч маргах хэрэггүй сайн болж муу болж гэж ярилцахыг энд хэлээгүйг ойлгож байгаа байлгүй. батлагдсан хуультай маргах биш дагаж мөрдөх ёстой харин нийгмийн даатгалын газар байнга зөрчдөгийг чи бол хараагүй учраас итгэхгүй байна гэжийнэ. гэхдээ харах гээд нүдээ цавчлаад байх ч хэрэггүй юм шдээ
уул нь зөвхөн хууль л бүхний дээр байх ёстой бүгд хуульд захирагдах ёстой гэсэн үзэл бол жинхэн позитивзм
харин чам шиг би хараагүй ээ гээд сууж байгаа хүнийг эмпирик гэж хэлж болох байх за за би сайн мэдэхгүй юм.
бичлэг бичээд оруулахаас залхуурсан тул санаагаа тоймлоод биччихлээ. ойлгомжгүй байвал тодруулаарай асуулт бол хамгийн зөв гаргалгаа байдаг билээ.
эцэст нь битгий онол практик ижил гэж хэлж бай. ямар ч онол практикаар батлагддаг болохоос практикаас тасраад нисчихсэн онол гэж ямар ч шинжлэх ухаанд байхгүй байх ч боломжгүй бүүр тодруулбал эгэл ертөнцөнд ийм ойлголт хэзээ ч байдаггүй юм. харин бидний мэдэхгүй ертөнцөд байж болох л юм.


Засчихлаа буруу биччихэж.

04:10, 2009-4-1 .. Бичсэн: Зочин
энэ түрүүний зочин л манараад яваад байгаа шүү big grin

{ Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

Явалдахыг хориглосон хууль байхиймаа
Машинтай бас машингүйн зовлон
Шүтэн бишрэгч
гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....

Найзууд

idiomatic-dormant