Mongolyn neg udur | |
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
09:51, 2009-03-30
.. 3 сэтгэгдлүүд
.. Холбоос
Гэртээ харих замдаа явж байтал автобусны буудалд 2-3 ойтой гэмээр хүүхдийг газар сууж тэврээд дуу дуулаад сууж байгаа эрэгтэйг харлаа.Хүүхэд унтаж байгаа харагдаж байна.Иймэрхүү дүр зураг бараг гудамж болгонд тааралддаг болоод байгаа гэхэд болно.Уг нь ийм зүйл харсан хүн бүр жигшиж холбогдох газар энэ тухай мэдээллэх ёстой байтал / хэрвээ хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүс үнэхээр байгаа юм бол/ бүгд ийм зүйлд бараг дасчихсан гэж хэлэхэд болно. Телевизээр үзэж байхад гадаадад хүүхдийг гудамжинд тэврээд суух битгий хэл гэртээ хүүхэд асрах шаардлага хангаагүй эцэг эхээс хүүхдийг нь авч төрийн асрамжинд өгдөг. Манай улсын хувьд хүүхдийн асрамжийн газрууд дандаа гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд байдаг. Монголчууд бид бүх юмаа гадаадынханаас горилсоор байгаад монгол улсын мань ирээдүй болсон "хүүхдээ" хүртэл гадаадынханд даатгаж орхиж. Хүүхдийн эрхийг хамгаалах конвенц энэ тэр гэж ярьдаг ч тэр нь өнөөдөр хэрэгжихгүй байхад мянга хэлээд нэгдэж ороод ч нэмэр байна уу. Уг нь олон улсын конвенцэд нэгдэн орсон бол тэрхүү конвенцэд заасан эрх үүргийг биелүүлэх үүрэг хүлээдэг баймаар. "Хүн болох нь багаасаа хүлэг болох нь унаганаасаа" гэдэг байхаа. Тэр хүүхэд ямар хүмүүжил авч өснө тийм л хүн болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 12-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТархинд зориулсан амин дэмСүүлийн бичлэгүүдЯвалдахыг хориглосон хууль байхиймааМашинтай бас машингүйн зовлон Шүтэн бишрэгч гадаа их халуун байна нар шараад Надад илүү гоёо зоос байгаа юм чинь Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг Өөрчлөлт сонголтоос эхэлдэг Хуулийн шинэчлэл Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ Ахын дүү нэр чинь хэн бэ.......... Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/ Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ? Гуталтай нохой буюу азтай ноход Товчилсон үгс гэнэ.... Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж..... Найзууд |