Mongolyn neg udur | |
Б.Цэнддоо: Зарагдсан саналыг буцаахгүй .... гэнэ шүү
12:12, 2009-03-12
.. 6 сэтгэгдлүүд
.. Холбоос
Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ойртох тутам “шударга сонгууль” гэсэн яриа дуулдах боллоо. Сонгогчид шударга атал сонгууль нь шударга бус болоод байгаа юм байхаа. Гэнэтхэн шал өөр юм бодогдоод явчихлаа, байна. Сүм нь ямар байна лам нь тийм гэдэг биш үү,Үгүй ээ, ер өө. Энхбаярыг нэг их голж гэнэ. Авилгын загалмайлсан эцэг л гэнэ. Шуук л гэнэ. Хувиа бодсон л гэнэ. Бидэнд Энхбаяр л гологдоодохож, янз нь. Ийм ч ерөнхийлөгчтэй байх гэж л гэнэ. Тэгээд ямар ерөнхийлөгчтэй байх гэсийм бэ. Хуурдаг аа, ха ха. Та нарыг хуурахгүйгээр яаж удирдах юм бэ? Энд тэндхийн шударга ерөнхийлөгч нарын тухай мэдээ гарахыг зурагтаар харчихаад мөрөөдөөд байна уу? Цаана нь, фоонон дээр нь , олны хэсэг дотор шударга ард түмэн нь байгааг ер нь хардаг уу? Сонгууль шударга бус байна. Санал аа луйвардууллаа энэ тэрээ гэсэн үү? Юун шударга сонгууль, яасны чинь шударга санал. Бид нар саналаа зүгээр л зардаг шүү дээ. Хэн их бэлэг өгнө, хэн гар дээр юм тавина тэрийг сонгоно гэдгээ больсон гэж дуулаагүй л юм байна. Нэр дэвшигчийн ухуулах хуудас муудас тарааж яваа хүний гар луу хараад, араас нь юу өгөх бол гээд гөлөн гөлөн гэж суудаг биш үү, бид чинь. Энийг чинь саналаа өгөх гэдэггүй, саналаа, итгэл үнэмшлээ, тэнгэр бурханаас өгсөн ардчиллыг хишгийг зарж идэх гэдэг юм. Зарагдсан саналыг буцаахгүй. Тэр санал таных биш тэр хүний өмч болсон. Аа бас, төрийг шударга түшээд явах зүтгэлтэн даанч алга гэж халаглаж суугаа дуулдвуу? Бид депутат нарынхаа нэгийг ч монгол төрийг минь түшээд яваарай гэж сонгоогүй байж юу “... юу ярина вэ? Элеский минь”. Бид чинь “Манай суманд юу хийх вэ? Манай эмнэлгийг яаж засах вэ”, “Манайд (Үнэндээ бол надад) юу өгөх вэ” гэж асуусаар сонгодог биз дээ. Тодхон байна аа, санаанд. 1992 оны сонгуулиар Ардчилсан хүчнийхэн “Бид картын барааг алга болгоно” гэж тунхагласан. Түүнийгээ барааны хомсдлыг алга болгоно гэсэн үг гэж мянга тайлбарлаад хүлээж аваагүй. Харин МАХН-ынхан “Бид картын барааны нэр төрлийг улам олшруулна” гэж бүлтрээд хуугаараа ялсансан. Ингээд ирэхээр ямар ч тэнэг нам, нэр дэвшигчийн толгойд “Эдэнд үнэн учрыг ойлгуулах гэж зовсноос сайхан хуурсан нь хамаагүй амар юм байна” гэдгийг мэдэхтэйгээ бололгүйдээ. Өнгөрөгч хавар “Хүүхдийн мөнгө”, “Эрдэнийн хувь” , “Сая төгрөг, сайшаалын үнэмлэх” сэлтийн алийг ч өгөх эдийн засгийн боломж байхгүй болжээ гэдгийг маахан заахангүй л мэдэж байсан. Гэхдээ та нарыг хуурахгүй л болж саналаа өгөхгүй, хошгируулахгүй бол саналыг нь авахгүй гэдгийг тэд бас тооцоолсон. Монголын төрийг гацааж, зууруулж хаялтай биш дээ. Ингэсний хүчинд сайн ч муу ч сонгууль болж та минь саналаа зохих үнээр нь зарж, төрийн машин ажилласан хэвээр үлдсэн дээ. Ингээд бодохоор хуурсан, хулхидсан гэж тэднийг буруутгах хэрэг юун. “...Харин ч Балтыг шагнах юмсан” Монгол биш ард түмэн депутатаасаа “ та манай тойргийг өөрийн бизнестээ ашиглахгүй, зах зээлээ өргөтгөх боломж гэж үзэхгүй шүү” гэж амыг авдаг.Харин манайхан “нутагтаа юу хийх гэж байна” , “ орон нутагтаа юм хийдэг хүнийг л сонгоно” , “өнгөрсөн жилүүдэд энд ямар хөрөнгө оруулалт хийв” гэж тэнэгтэнэ. Иим тэнэгүүдтэй учирсан ямар ч зальхай баярлана аа даа. Тэгээд юун төр барих. Бушуухан дэлгүүр хоршоо арилжаа наймаагаа тойрогтоо нээгээд авч байгаа юм. Хүн төрөлхтөн их дээр үеэс биеэ үнэлж ирсэн юм гэсэн. Ингэж эрх чөлөө, итгэл үнэмшил, зах зээлээ “үнэлэх” юм гэж анхны янханууд ч зүүдлээгүй байх. Тэгсэн атлаа монгол охид биеэ үнэллээ, ариун нандингаа гутаалаа гэнэ үү, юу гэнэ. Та бидний сонголтын хажууд янхануудын үйл хэрэг ариун явдал, ариун явдал...мэд үү? Хүн худалдаж авсан юмаа зарна уу, байна уу, хуучин эзэнд падлий байхгүй. Зарсан юмныхоо хойноос чаль чаль гэж дэмий донгосч явдаг амьтас багаар бодоход нармайгаа чихүүлээд харьдаг. Бурхан ч энийг нь шударга юм боллоо гэж таалдаг. Чиний хурдан борлог морийг худалдаж авсан хүн унах ч эрхтэй, уралдуулах ч эрхтэй, чононд өгөх ч эрхтэй, алаад идэх ч эрхтэй...Чамд зөвхөн “хайран морио юунд зарав аа” хэмээн гаслах боломж л бии. Тэрийгээ мэдэхгүй бас жагсана, эцсээ хүртэл тэмцэнэ гэж бүлтрэнээ бас. Зун нэг их жагсаж гэнэ. Томчуул худалдаж авсан саналаа хоорондоо булаалдаа л биз, чамд ингэхэд ямар хамаа байна аа. Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй л байдаг байхгүй юу? Ард түмний эрх зөрчигдөнө гэж байхгүй ээ, харин томчуул муудалцдаг байхгүй юу. Томчуудын муудалцаан дунд та бид тоосоо босгож, тоосго шидэлцэж гүйж яваад толгойгаа хагалуулж харьдаг юм даа. Ийм толгойг хайрлаад яах юм бэ гэдгийг мэддэг болохоороо цэцэн ч юм шиг, бид нар. Миний нүүр лүү төр засаг нулимаж байна гээд нэг нөхөр ярьсан байна лээ. Хам аа, наад шүлс, нусны чинь тал илүү нь чинийх. Чи ерэн оноос хойш ардчилал хэмээх бурханы бэлгийг авчирсан хүүхдүүдээ хулгайч хулигаанаар нь дуудсан. Жам ёсны зах зээлийг” ороо бусгаа” гэж хочилсон. Эд уул нь бурхны бэлэг, ирж яваа цагийн салхи байсан. Харин чи хорин жилийн турш салхины өөдөөс нулимсан. Салхи сөрж нийсэн нус цэр эргээд нүүрэнд буудаг дүрэмтэй. Нүүр дүүрэн нус цэр чинь чинийх. Харин бусад хүн чиний нүүр рүү нулимаж байгаа юм биш. Цэр нусан дотроос чиний нүүр харагдахгүй байгаа учраас зүгээр л “ийшээ нусаа нийдэг юм байна” гэж андуурсан хэрэг. Өөр лүүгээ биш, цэвэрхэн газар луу биш, зориулалтын нустай объект бохироо хаях гэсэн тэр хүний соёлыг харин ч бишрэх номтой, за Ард бидний тэмцлийг төр тоохгүй байна гэж ярьцгаадаг дуулдлаа. Чиний тэмцэл гэж юу байсан юм бэ? Чиний тэмцэх эрхийг, чиний эсэргүүцэх эрхийг дураараа аваад хэрэглэж байгааг л аминдаа хэлээд байна аа. Ариун шударга үйл хэргийн төлөөх хүний зөн совинг сэрээн дуудагч баатрууд бол байдаг юм. Гэхдээ ийм баатрууд маньд ахдана гэхэд багадана. Учир нь чи бид хоёрын зөн совинг зөвхөн хуурах аргаар авч болно. Дизель хөдөлгүүрт бензин хийж болдоггүй шиг шударга үйлээр чамайг сэрээж хөдөлгөж чадахгүй. Тийм болохоор ард түмний нэр барьсан жагсаал хөдөлгөөн бүгд бизнес болсон. Та нар энэ ард түмэнчдийг яаж амьдардаг гэж бодож байна. Жагсаалын зам дээр бууз хуушуур өрөөстэй, мөнгө дэвсээстэй байдаг гэж санана уу? Эхлээд хоёр том гар юмаа булаалддаг юм. Тэгээд ялагдах тал руу орсон нь “ард түмний аль нэг удирдагч”-ийг дуудна. Тэгээд зохих хөлсийг өгдөг. Ингээд хүндэт ард түмнүүд та нарыгаа дуудаж, эрх ашиг тань машид хохирч, ашигт малтмал хулгайлагдаж байгааг толгойг эргэтэл ярьж, эх оронч үзлийг чинь сэрээдэг. Уурлах нуу? Чиний толгойг эргүүлэхээс өөрөөр яаж эх оронч үзлийг чинь хөдөлгөх юм бэ? Чи угаасаа л тийм программтай машин ш дээ. Тэгээд удирдагч чинь нэг компаань , хувь хүн рүү дайрч дайрч, дараа нь өөрөө ороод хэлэлцээ хийж, ард түмний эрх ашгийг зөрчихөө болихыг шаардахаар очино. Тэнд чи бид хоёрын эрх ашиг яригддаг гэж бодно уу? Нэг юм хэлээд өгчихье, Яригдахын тулд эхлээд эрх ашигтай байдаг юм. Даанч тэр нь чамд байхгүй, чи аль дээр зарчихсан, ядаж шил юмнаас өгчихсөн байвал зол. Ийм учраас “ард түмний удирдагч” тулган шаардах бичгийн оронд “мөнгөний нэхэмжлэл” бариад ордог. Тэгээд наймаа тохирмогц тугаа буулгана. Та нарын дунд “ард түмний удирдагч” байх ихээхэн олбортой ажил. Эхлээд “хувьсгалд мордоно” гэж хэлээд нэг талаас мөнгө авна, дараа нь “хувьсгалаа зогсооно” гэж хэлээд нөгөө талаас мөнгө авна. Чамд харин юу ч ногдохгүй. Ер нь ингэхэд чамд мөнгө ямар хэрэгтэй юм бэ? Болоод л байгаа бол болж байгаа л гэсэн үг. Энийг Гегель хэлсэн юм шүү. Бурхан шударга. Тийм болохоор хүссэн юмыг нь бус таарсан юмыг нь өгдөг юм. Үүнийгээ үйлийн үр гэж номлодог. Шударга бус юмыг нэг нүдээрээ үздэггүй тийм ард түмэнд л шударга тэргүүн бэлэглэнэ. Шударга бус юманд гаршсан гаруудад бол тэр талынх нь гарыг нь өгнө. Бараг зуугаад жилийн 1919 онд Монголоор аялсан И.А.Майский “монголчууд зальтай хүнээ ухаантай гэх юм” хэмээн бичиж үлдээжээ. Зальтай ард түмний толгойд шалгарсан зальтай нь л сууна шүү дээ. Зальддаггүй, гол гаргадаггүй, шударга хүнийг тэд дээдэлнэ гэж үү? Хадгаламжийн хоршоо, санхүүгийн луйвар гээл сүйд болохын. Та нарын мөнгийг зальдахаас өөрөөр яаж авах юм бэ? Жирийн шударга хүнд та нар хэзээ итгэж байсан юм бэ? Зальдуулдаггүй, луйвардуулдаггүй ард түмний дотор л зальхай луйвар байдаггүй юм. Гахай хэвтээд байвал шалбааг байгаа л гэсэн үг, ялаа эргээд байвал баас байгаа л гэсэн үг. Тэхээр энэ олон хулгайч, луйварч хаанаас гараад ирэв гэж гайхахын оронд өөрийнхээ бүтцийг ажигла. Хэр ээ ерөөсөө мэдэхгүй ээ. Ойрноос МАХН-ыг муулаад унаж гэнэ. МАХН юугаараа та нарт муудсан юм бэ? Энэнээс сайн намаар элэнцгээ хийх гээв. Та бидэнд энэ маань хаваасаг. Энэ чинь хойтон дахиад л сонгогдоно. Одоо яригдаад байгаа Бат-үүл нар хээнцэрдэнэ. Гангадна, гоёдоно. Траншейнд 48 инчийн “Сони бравиа” тавьчихсан, жинхэнэ франц коньяк шимж суугаа юм шиг зохимжгүй харагдана. Юм хэтэрхээрээ ёстой муухай харагддаг юм. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 19-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТархинд зориулсан амин дэмСүүлийн бичлэгүүдЯвалдахыг хориглосон хууль байхиймааМашинтай бас машингүйн зовлон Шүтэн бишрэгч гадаа их халуун байна нар шараад Надад илүү гоёо зоос байгаа юм чинь Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг Өөрчлөлт сонголтоос эхэлдэг Хуулийн шинэчлэл Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ Ахын дүү нэр чинь хэн бэ.......... Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/ Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ? Гуталтай нохой буюу азтай ноход Товчилсон үгс гэнэ.... Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж..... Найзууд |