Mongolyn neg udur

Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?

Гэртээ харих замдаа явж байтал автобусны буудалд  2-3 ойтой гэмээр хүүхдийг газар сууж тэврээд дуу дуулаад сууж байгаа эрэгтэйг харлаа.Хүүхэд унтаж байгаа харагдаж байна.
      Иймэрхүү дүр зураг бараг гудамж болгонд тааралддаг болоод байгаа гэхэд болно.Уг нь ийм зүйл харсан хүн бүр жигшиж холбогдох газар энэ тухай мэдээллэх ёстой байтал / хэрвээ хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүс үнэхээр байгаа юм бол/ бүгд ийм зүйлд бараг дасчихсан гэж хэлэхэд болно. Телевизээр үзэж байхад гадаадад хүүхдийг гудамжинд тэврээд суух битгий хэл гэртээ хүүхэд асрах шаардлага хангаагүй эцэг эхээс хүүхдийг нь авч төрийн асрамжинд өгдөг. Манай улсын хувьд хүүхдийн асрамжийн газрууд дандаа гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд байдаг. Монголчууд бид бүх юмаа гадаадынханаас горилсоор байгаад монгол улсын мань ирээдүй болсон "хүүхдээ" хүртэл гадаадынханд даатгаж орхиж. Хүүхдийн эрхийг хамгаалах конвенц энэ тэр гэж ярьдаг ч тэр нь өнөөдөр хэрэгжихгүй байхад мянга хэлээд нэгдэж ороод ч нэмэр байна уу. Уг нь олон улсын конвенцэд нэгдэн орсон бол тэрхүү конвенцэд заасан эрх үүргийг биелүүлэх үүрэг хүлээдэг баймаар. "Хүн болох нь багаасаа хүлэг болох нь унаганаасаа"  гэдэг байхаа. Тэр хүүхэд ямар хүмүүжил авч өснө тийм л хүн болно.

Сэтгэгдэл үлдээх

10:34, 2009-4-3 .. Бичсэн: irgen_mgl
Hanzo тийм чиний хэлдэг үнэн. Би өчигдөр гэртээ харьж байгаад нөгөө хүүхдийг тэвэрээд сууж байсан хүнийг дахин харсан. Гэхдээ энэ удаа хүүхэд унтах биш уйлж байлаа sad . Нөгөө хүн жаахан тэр хүүхдийг монфрешийн хүйтэн ундаагаар аргалаад сууж байхыг хараад өөрийн эрхгүй тэр хүүхдийг булааж авмаар санагдсан. Гэхдээ би булааж авлаа гээд яах ч билээ. Гэртээ ганц хоёр хонуулна биз дараа нь би яах юм бэ?
Тэр хүүхдийн эрхийг хамгаалж байгаа хүмүүс нь хаана явна? Би тэр хүүхэд тэвэрч байгаа хүнд хэдэн төгрөг өгсөн ч тэр хүн хүүхдэд сүү авч өгөх юм уу?
Хэрвээ үнэхээр хүүхдийн төлөө юм хийдэг хүмүүс байвал бидний нүдэнд харагдахаар юм хийгээч . Их мөнгө өгч чадахгүй ч дуслыг хураавал далай гэдэг биз дээ. Банкины данс заагаад л ийшээ мөнгө шилжүүлбэл хүнд нөхцөлд байгаа хүүхдэд туслана гэж хэлдэг л байх .Гэхдээ тэр мөнгө үнэхээр эзэндээ хүрч чадаж байна уу. Одоо хүн хүндээ итгэхээ больсон цаг тиймээс бодитой хүнд харагдахаар юм хийгээч хүүхдийн эрхийг хамгаалагчидаа!!!!!!!!!!!

02:41, 2009-4-3 .. Бичсэн: honzo
Би өнөөдөр хэдийгээр өмсөж идэхээр дутахгүй явж байгаа боловч хэн нэгэн үүгээр дутуу байгааг мэдэхээр энэ бүхэн ямар ч үнэ цэнэгүй, амтгүй болчих юм.

Хүүхэд хэзээ ч хүүхдээрээ байхгүй. Хүүхдийн төлөө сайн юм хийхийн тулд хичээлээ сайн хийнэээ winking

www.pambaga.net

01:49, 2009-3-30 .. Бичсэн: Зочин
ene humuus tusalj chadah baih.

{ Сүүлийн хуудас } { 12-р хуудас Нийт хуудасны тоо: 25 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

Явалдахыг хориглосон хууль байхиймаа
Машинтай бас машингүйн зовлон
Шүтэн бишрэгч
гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....

Найзууд

idiomatic-dormant