Mongolyn neg udur

гадаа их халуун байна нар шараад

04:22, 2010-6-17 .. Холбоос
Халуун болоод ирэхээр л энэ дуу санаанд их орох юм аа. Дуу гэснээс арван жилд байхдаа энэ аяыг тавихаар хөдөөний диско клубт мөн ч сайхан бүжиглэдэг байж дээ / би гоёо бүжиглэдэг гэж боддог байсийм тэгсэн хоотод ирээд хотын охидын бүжиглэхийг хараад санаа зовсрныг яанаа хыхых/  урьжигдар билүү үндэсээр нэг нэвтрүүлэг үзлээ " Таны охин хаана явна" гэсэн нэртэй. Нээрээ бас юм бодмоор л юм байна. Би ч шөнийн хотыг сайн мэддэггүй юм байна лээ. Нээрээ л "хотын гудамжинд шөнө болдоггүй" юм байна.  Тэр их госо ганган сайхан охид яахаараа шөнийн 2 цаг гэхэд гудамжаар холх...


Надад илүү гоёо зоос байгаа юм чинь

03:29, 2009-10-6 .. Холбоос
Шинэ жилийн өглөө гудамжинд цоорхой муухай хувцастай хэдэн хүүхдүүд тоглож байгааг нэгэн настайвтар мөртлөө их л гоёмсог хувцастай эрэгтэй холоос хараад зогсож байв. Тэр хүүхдүүдийн дундаас Баяраа гэгч хүүхэд их л  олз омогтой байгаа бололтой баярласан царайтай бусдаас хожсон зоосоо тоолж харагдана. Нөгөө өвгөн хэсэг зогссоноо Баяраа руу дөхөж очоод түүнийг дуудав. Баяраа гүйж ирээд -эрхэмээ яасан бу гэхэд нөгөө ноёнтон Баярааг түүний байнга цонхоор нь хараад мөрөөдөж явдаг хувцасны дэлгүүрт дагуулж очив. Тэгээд нөгөө хүн худалдагчид хандаад -энэ хүүхдэд таарах пальто малгай гутал байвал ...


Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг

03:49, 2009-9-30 .. Холбоос
Өнөөдөр үдийн цайндаа гарах гээд гараад иртэл гэнэт миний урьд нэгэн жижгхэн юм тэнгэрээс ундаг байгаа. Юу юм бол гээд өндийж хартал болжмор байна. Тиймээ жижгхэн болжмор миний өмнө нисэж чадахгүй дээшээ хараад хурдан хурдан амьсгалж байна. Би яахаа мэдэхгүй хэсэг гайхаж харсанаа шууд гартаа аваад ажлын өрөөндөө буцаж гүйлээ. Өрөөндөө явах замдаа юу хийхээ мэдэхгүй бодож, болжмор руу байнга хараад явлаа. Тэр жижигхэн амьтаны зүрхний цохилт миний гарт мэдрэгдэж зүрхэний цохилт багассаар...... гэнэт жижигхэн хөлөө нэг өргөөд амьсгалахаа болчихлоо.....Би өрөөндөө гүйж ирээд юу хийхээ мэдэхгүй дэм...


Өөрчлөлт сонголтоос эхэлдэг

10:09, 2009-8-27 .. Холбоос
Өнөөдрөөё эхлэн та бүхэнд Jim Rohn-ны бичсэн зарим зүйлээс хүргэж байхаар шийдлээ. Ингээд  "Өөрчлөлт сонголтоос эхэлдэг"

Хойч үедээ 3 зүйлийг үлдээх хэрэгтэй: таны зурагнууд, номын сан, хувийн тэмдэглэл. Ямар ч эргэлзээгүйгээр энэ гурван зүйл таны меб?лийг бодвол илүү их үнэт зүйл болно.

Дуртай өдрөө, бид хүссэн үедээ шинэ мэдлэгт хүргэх номыг нээж чадна. Лутрай өдрөө шинэ зүйлийг хийж эхэлж чадна. Хүссэн үедээ бид өмьдралаа өөрчилж эхэлж чадна. Үүнийг бид нэн даруй эсвэл дараагийн өдөр эсвэл дараагийн долоо хоногт, эсвэл бүр дараа жил хийж болно. Үүнтэй адил бид юу ч хийхгүй бай...


Хуулийн шинэчлэл

09:58, 2009-8-27 .. Холбоос
Сайн байцгаана уу. Хэдүүлээ уулзалгүй уджээ. Та бүгдийн ажил амьдрал дажгүй биз дээ.
Гэнэт  та нарт  Цэнддоогийн бичсэн энэ Фельетон-ыг уншуулмаар санагдлаа

Зарим газар хууль нь амьдралтайгаа нийцэж байхад нөгөө талд амьдрал нь хуультайгаа зохицдог хэмээмой. Харин манайд бол эхлээд сайхан сайхан хууль бодож олоод дараа нь амьдралынхаа хэлбэрийг янзлан тайрах газар нь тайрч, тахийлгах газар нь тахийлгаж, матийлгах хэрэгтэй бол матийлган тохируулж жаргалтай аж төрсөөр ирсэн билээ. Эндээс үүдээд зарим амьдралыг махийлгаад махийлгаад   илүү олон нугаламтай хуулиндаа таарч ...



Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ

05:59, 2009-4-9 .. Холбоос
Өчигдөр мэдээ үзэж суутал Молдав улсад сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд  намын /ямар нам байсныг сонсож амжсангүй/ байранд дайраад хамаг цонхыг нь хагалаад байрыг шатааж байгаа харагдана. Бас  нөгөө залуус дайрч ороод дотроос шампанск авч гараад буудуулаад их л баяр баясгалантай харагдаж байна. Яг л манайд 7.1-нд болсон үйл явдал тэнд бас болж байна. Манай улсын залуус үлгэр жишээ болсон юм уу даа гэмээр сонин байгаа биз. Гэхдээ сонирхолтой нэг зүйл бол Молдав улсын удирдах газрынхан тэр залууст ямар нэгэн гэмтэл учруулахгүй байх үүднээс зөнд  нь орхисон гэнэ. Бас бу...


Ахын дүү нэр чинь хэн бэ..........

02:17, 2009-4-2 .. Холбоос
Хэрвээ ийм асуулт асуугаад байвал Хавар ирсэний шинж..
Өчигдөр алхаад явж байтал миний араас сургуулийн насны 3 охин ярилцаад явж байнаа. Нэг нь :Өчигдөр гэртээ харих гээд явж байсан чинь нэг ах ирээд "миний дүү нэр чинь хэн бэ ах нь дөхүүлээд өгөх үү" гэсэн гээд нөгөөдүүлдээ гайхуулах маягийн юм яриад явж байна. Гэтэл тэр "ах" нь ямар хүн гэдгийг тоохгүй байгаа бололтой. Аргагүй ч юм уу жаахан гэнэн охин /хэрвээ тийм бол/ юугаа ч мэдэх билээ дээ. Өнөөдөр "хямрал" гэгч /манайд хямрал байхгүй хүмүүс өөрсдөө ярьсаар байгаад бий болгосон гэж бас хэлдэг/ юмнаас болж ...


Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/

05:55, 2009-3-31 .. Холбоос
Урд нь оюутан байхдаа доод курсынхэндээ хуучин номоо зарж байсныг эс тооцвол орлого гээч юмыг олж байгаагүй миний бие өчигдөр анхныхаа цалинг авлаа. Сэтгэл маш ихээр хөдөлсөн ч юм уу гадаа хүйтэн байснаас ч тэр үү шууд гэрлүүгээ такси хөлөглөн давхив. Сэтгэл хөөрлөө дарсны дараа миний цалинг тооцож олгосон аргачлалыг бодоод эргэлзэж эхэллээ. Учир нь НДШ гээч зүйлд хорь гаруй мянган төгрөг өгчээ. Гэртээ ирээд энэ талаар уншиж судлахад засаг төр миний амьдралд учирч магадгүй гэх эрсдлийг тооцож үзээд хамгаалах арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнийгээ тэгээд нийгмийн халамжийн бодлого гэж нэрлээд хүсс...


Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?

09:51, 2009-3-30 .. Холбоос
Гэртээ харих замдаа явж байтал автобусны буудалд  2-3 ойтой гэмээр хүүхдийг газар сууж тэврээд дуу дуулаад сууж байгаа эрэгтэйг харлаа.Хүүхэд унтаж байгаа харагдаж байна.
      Иймэрхүү дүр зураг бараг гудамж болгонд тааралддаг болоод байгаа гэхэд болно.Уг нь ийм зүйл харсан хүн бүр жигшиж холбогдох газар энэ тухай мэдээллэх ёстой байтал / хэрвээ хүүхдийн эрхийг хамгаалах хүмүүс үнэхээр байгаа юм бол/ бүгд ийм зүйлд бараг дасчихсан гэж хэлэхэд болно. Телевизээр үзэж байхад гадаадад хүүхдийг гудамжинд тэврээд суух битгий хэл гэртээ хүүхэд асрах шаардлага хангаагүй...


Гуталтай нохой буюу азтай ноход

07:00, 2009-3-24 .. Холбоос
Өчигдөр миний хажуугаар хөөрхөн гуталтай жижигхэн нохой хөтөлсөн жаахан охин явж өнгөрлөө. Нохойдоо өмсүүлсэн гутал нь бронз өнгөтэй их л чамин харагдаж байна /би бүр дотроо атаархсан гээч/
     Хараад байхнээ зарим ноход хүмүүс биднээс ч илүү тансаг амьдарч байгаа юм шигээ. Нохойн хоол гэж тусдаа хоол байдаг даа. Тэр нь тэгээд 4000-5000 төг үнэтэй. Гэтэл энэ мөнгө чинь бидний бүтэн өдрийн хоолны мөнгө шүү дээ. Гадаадад бүр нохойнд зориулсан салон, нохой тоглодог цэцэрлэг гэх мэт юм байдаг гэсэн. Тэрэнд нь нэг удаа ороод гарахад 4000 гаруй $ гэж байгаа юм даа. 
Хех г...


{ Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тархинд зориулсан амин дэм

Сүүлийн бичлэгүүд

гадаа их халуун байна нар шараад
Надад илүү гоёо зоос байгаа юм чинь
Амьдрал бол тэмцэл яг л нисэж яваа болжмор шиг
Өөрчлөлт сонголтоос эхэлдэг
Хуулийн шинэчлэл
Молдав улсад яг л манай улсад болсон үйл явдал болжээ
Ахын дүү нэр чинь хэн бэ..........
Нийгмийн даатгалын шимтгэл...? /news.mn-ээс/
Монголын ирээдүй болсон "хүүхдүүд" хаана унтаж байна вэ?
Гуталтай нохой буюу азтай ноход
Товчилсон үгс гэнэ....
Цэргийн албанд татагдан очоод...музей үзлээ гэж.....
блог млог, идэш мидэш, ширээ мирээ гэж...
Энэ ДОЛЛАР хамаг нэрвийг барж дууслаа
Гүндалай нэг л биш ээ

Найзууд

bate
Young